BELVEDERE – ИЙГ ХЭРХЭН ЖЕЙМС БОНД ШИГ УУХ ВЭ?
- E. Opanasenko
- Nov 24, 2015
- 1 min read

Жеймс Бонд өөрийн эдлэл хэрэгсэл, машин, хүүхнүүд, уух зүйлс гээд олон зүйлсээрээ алдартай. Бид эрэгтэй хүн бүр ганц ч гэсэн сайхан коктейл найруулж чаддаг байх ёстой гэж итгэдэг. Харин тэр коктейлийг Бондын шинэ ангид зориулан 2 архины коллекц гаргасан Belvedere – ээр хийхэд яг таарна. Ингээд бид Бондын хүлээн зөвшөөрсөн, Belvedere – ийн 007 коллекц болон төгс Belvedere Мартиниг танилцуулахаар бэлдлээ.

The Silver Sabre
Belvedere – ийн нэрийн хуудас болсон Silver Sabre нь бүтээлч, гялтганасан загвараараа алдартай бөгөөд энэхүү Бондод зориулан хязгаарлагдмал тоогоор гаргасан савлалт нь ч гэсэн түүнээс дутахгүй болжээ. Лазераар алдарт 007 – ийн логог сийлж гэрэлтдэг болгосон тус лонх нь Belvedere ба Бонд хоёулангийнх нь илүүд үздэг орчин үеийн хэв маягийг тусгаж өгсөн байна. Энэхүү лонх дэлхий даяарх албан ёсны борлуулагчаар нь худалдаалагдаж байгаа юм.

The Spectre Bottle
Бондод зориулж тусгайлан мөн л хязгаартай тоогоор бүтгээгдсэн энэхүү Spectre лонх нь ямар ч эр хүний цуглуулганд багтах төгс бүтээл болжээ. Жеймс Бондын алдарт бууны голыг бүхэлд нь харуулсан тус лонхыг сайн харвал Spectre Оrganisation – ийн тэмдэг болон төгс водка мартинигийн жор харагдана. Та энэхүү эдишнийг дэлхийн өнцөг булан бүрт байрлах Belvedere – ийн албан ёсны борлуулагчаас худалдан аваарай.
Belvedere – ийн The Spectre водка Мартини.
60ML (2OZ) BELVEDERE - ийн цагаан архи
10ML (1/3OZ) хуурай Вермут
Сицилийн ногоон олив
5ML (1/6OZ) Сицилийн ногоон оливын уусмал

Comments