WOMAN OF THE WEEK: MIRANDA KERR
- E. Opanasenko
- Nov 22, 2015
- 1 min read

Тэрээр Maybelline – ий нүүр царай, Victoria’s Secret – ийн хамгийн анхны Австрали сахиусан тэнгэр, бас Орландо Блүүмийн хуучин эхнэр байсан гээд Миранда Кэррийн нэрийг мэдэхгүй хүнбараг байхгүй биз ээ. Кэрр амьдралаа New South Wales – ийн бяцхан тосгонд эхлүүлсэн бөгөөд хожим эцэг эх нь их хотод амьдрахыг хүссэнээр Брисбейн рүү нүүсэн байна. Тэр ч боломжоо ашиглан 13 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 1997 онд үндэсний загварын тэмцээний аварга болжээ.

Түүнээс хойш түүний талаар олон нийтлэл бичигдэж, Macquarie’s Sydney – ийн нэгэн банкир хамтран ажиллагчийнхаа телевизийн ярилцлаганы үеэр Миранда Кэррийн нүцгэн зургийг үзэж байсан нь түүнийг улам алдартай болгожээ. Тэр залуу нь ажлаа алдах дээрээ тулахад Кэрр түүнийг дэмжин, “түүнийг ажил дээр нь үлдээх өргөдөл гаргаж байгаа гэсэн, мэдээж би түүн дээр гарын үсэг зуралгүй яахав.” Хамгийн сүүлд тэрээр өөрийн хуучин нөхөр болох Англи залуу Орландо Блүүм болон Жастин Бибер хоёртой холбоотой шуугианд өртөөд байгаа билээ. Гэхдээ Кэрр Инстаграм дээрээ хэд хэдэн постууд хийж тэр бүх хэвлэл мэдээллийн дуулианыг тоохгүй байгаагаа харуулсан.

Хацрын хонхорхой, гоолиг бие, нүүр царай нь болсон ямар ч бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг өсгөх чадвараараа алдартай Миранда Кэрр бол яах аргагүй онцлох бүсгүй мөн билээ.

Comments