ULTIMATE TOY FOR GENTS : THE DEEP FLIGHT DRAGON
- E. Opanasenko
- Nov 17, 2015
- 1 min read

Залуусын зугаагаа гаргах хэрэгслийн хувьд, бидний нүдэнд туссан даруйдаа манай “мөнгө гэж байдаггүй байсан бол” жагсаалтны хамгийн эхэнд орсон нэг зүйл бий. Зүгээр төсөөлөөд л үзэхэд өөрийн гэсэн шумбагч онгоцтой байхаас илүү дээр зүйл хаа байх билээ? Одоо энэхүү эр хүн бүрийн мөрөөдөл зөвхөн Бондын дайснууд юм уу, усан цэргийхэнд л харьяалагддаг байсан үе ард хоцорч та ч гэсэн авах боломжтой болжээ. Ингээд THE DEEP FLIGHT DRAGON – ийг танилцуулж байна.

The Deep Flight Dragon нь шумбахаас гадна эргэлддэг болсноороо усан доорх нислэгийг дараагийн түвшинд аваачиж чаджээ. Бүх удирдлага таны гарт. Хязгааргүй далайн нисгэгчийнхээ хувьд танд шинэ зам нээн, хэний ч очиж үзээгүй дэлхийн хэсгүүдийг олж нээх боломж байна. Бүх л Deep Flight төхөөрөмжүүдийн адилаар The Dragon нь хөвөх чадвартай бөгөөд энэ нь ямар ч үед өөрөө усны гадарга руу гарч ирнэ гэсэн үг юм. Ямар ч илүү тогтворжуулагч, хүндрүүлэгчгүйгээр зүгээр л цэвэр, аюулгүй далайн аялал.

Dragon нь Deep Flight – ийн эргэлдэх чадвартай хамгийн анхны шумбагч бөгөөд далайн том загаснуудын хажуугаар чөлөөтэй хөвж, эсвэл сөнөсөн хөлөг онгоцнуудыг тогтон харах боломжтой болсон юм. Quad brushless DC мотор болон усан доорх литийн баттерей нь цэнэглэлт хооронд 6 цагийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжтой болгожээ. 1800 кг жин, 5 метрийн урттай Dragon нь бусад шумбагчнуудаас хамаагүй олон дарвуулт завин дээр багтах бөгөөд нэмэлт өөрчлөлт огт шаардлагагүй юм.

Үзүүлэлтүүд:
Урт – 5м
Өргөн – 1.9м
Өндөр – 1.1м
Жин – 1800кг
Шумбах боломжит гүн – 120м
Ачааны багтаамж – 250кг
www.deepflight.com сайт руу зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Comments