ЭРЧҮҮДИЙН ЗААВАЛ ХИЙЖ СУРАХ ЁСТОЙ 10 КОКТЕЙЛ
- E. Opanasenko
- Nov 16, 2015
- 3 min read

Эрчүүд цэвэр, мөстэй гээд ямар ч хамаагүй өөртэйгээ ижилхэн чамин, тансаг уух зүйлийг бэлдэж чаддаг байх ёстой. Коктейл бол Дэлхийн өнцөг булан бүрийн олон янзын амтыг холих урлаг бөгөөд тэр асар олон төрлийн сонголтуудаас олж зохицуулна гэдэг мэдээж хэцүү. Тиймээс одоо ч коктейл барнуудын микс хийхдээ ашигладаг хэдэн чухал зүйлс байдгийг мэдэж авах ёстой юм. Бид энд Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 10 коктейлийг танилцуулах болно. Бас үргэлж дэлхийн аль нэг хэсэгт коктейлний цаг болж байдгийг санаарай.
DAIQUIRI

Хэрвээ ганц төрлийн коктейлийг гаргууд сайн хийж суръя гэж бодож байгаа бол Daiquiri – ийг сонгоорой. Энэ бол исгэлэн коктейлний алтан стандарт. Хийж сурахад маш хэцүү бөгөөд хамгийн сонгодог харьцаагаар хольсон төгс баланстай коктейл юм. Бүтцийг нь ойлгож авснаар хэдэн арван төрлийн коктейлийг хийж сурна. Жишээ нь Маргарита, Dark & Stormy.
Найрлага: 60мл цагаан рoм, ½ халбага элсэн чихэр, 15мл лаймны шүүс.
SIDECAR

Ихэнх коктейлуудтай ижилхэн Sidecar хаанаас гаралтай нь одоо хүртэл тодорхойгүй бөгөөд Лондон Парис хоёр энэ зөөлөн, хорхой хүргэм коктейлийг өөрсдийнхөө гэж маргадаг. A post-Prohibition – ий дуртай энэхүү коктейлний нэрийг Америкийн цагдаагийн машины нэрээр нэрлэсэн гэж үздэг. Франц маягаар хийх арга нь 3 орцоо ижил хэмжээтэйгээр хийх ёстой гэж үздэг бол билнийхээр Англи арга нь яг төгс зохицно. Chin, chin.
Найрлага: 40мл конъяк, 20мл Cointreau, 20мл лимоны шүүс
OLD FASHIONED

Эрэгтэй хүн бүр Don Draper – ийн зайлшгүй сонгол Old Fashioned – ийг хийж сурах ёстой. Хамгийн анх үүнийг 1880 онд Кентакигийн эрчүүдийн клубт хийж байсан бөгөөд үнэхээр энгийн хэрнээ тансаг, вискин дээр суурилсан энэ коктейлийг маш бловсон, хүндэтгэлтэйгээр уух нь зүйтэй.
Найрлага: 1 ёотон, 3 дусал Angostura Bitters, club soda, 60мл виски.
MANHATTAN

Бараг 100 жилийн өмнө Нью Йоркийн Мэнхэттэний клубээс гаралтай Америк – Италийн холимог. Амт нь өөрчлөгдөөгүй ч алдартай хэвээрээ энэ коктейл цаг хугацааны шалгуурыг давж чадсан нь цаанаа шалтгаантай. Орц нь хүртэл Нью Йорк хотын кодтой ижил... 2-1-2.
Найрлага: 60мл хөх тарианы виски, 30мл Итали Вермут, 2 дусал Angostura Bitters
MARTINI

Энэ бол хамгийн элегант коктейлуудын нэг, тэгээд л болоо. Нууцлаг хэрнээ хийхэд хялбар гээд үнэхээр дутагдалтай тал нэг ч үгүй. Бас эрэгтэй хүн бүр Мартини хийх ганц л арга байлгийг мэдэх ёстой. Жинээр сэгсэрч биш хутгаж. Уучлаарай Жеймс.
Найрлага: 30мл dryVermouth, 120мл London Dry Gin.
NEGRONI

Хоолны өмнө уудаг энэхүү Negroni нь зайлшгүй хэрэгтэй коктейлуудын нэг. “Алтан харьцаа” – аар хийглэх бөгөөд нэг нь хуурай, нэг нь чихэрлэг, нэг нь исгэлэн. 1947 онд Orson Welles хэлэхдээ “Исгэлэн хэсэг нь элгэнд чинь сайн, харин жин биед муу. Энэ хоёр бие бинийгээ тэнцвэржүүлдэг” гэжээ. Count Negroni – ийн төлөө хундага өргөцгөөе.
Найрлага: 40мл London dry gin, 20мл Campari, 20мл Italian Vermouth
BELLINI

Prosecco – оор хийгддэг ч гэсэн олон хүн үүнийг дэлхийн хамгийн шилдэг Шампанскан коктейл гэдэг. Bellini – г хамгийн анх Венецийн Hemmingway ба Welles – ийн байнгын үйлчлүүлдэг Harry’s Bar – д хийж байсан бөгөөд тэд уух зүйлийн талаар нэлээдгүй мэдлэгтэй байсан гэдэг. 15 – р зууны уран зураачийн нэрээр нэрлэгдсэн сэтгэл сэргээм зуны коктейл нь орчин үеийн ренессансын эрчүүдэд тохиромжтой.
Найрлага: 1/4 хэсэг нь, цагаан тоорны нухаш, 3/4 хэсэг нь Prosecco
PEGU CLUB

Мэдээж хэрэг бусад сонгодог жин коктейлуудтай ижил, Pegu Club нь Британий эзэнт гүрнээс гаралтай. Rangoon – ий эрчүүдийн клуб энэхүү амтат сэрүүн коктейлний нэрийг өгсөн бөгөөд энэ нь зайдуу байрлах тус клубын байнгын үйлчлүүлэгч эрчүүд, оффицерүүдийн уух дуртай ундаа байжээ.
Найрлага: 50мл Лондоны хуурай жин, 20мл жүржийн curacao, 20мл лаймны шүүс, 1 дусал Angostura Bitters, 1 дусал orange bitters
SINGAPORE SLING

Одоо ч колонийн үеийн зэвүүцэм төрхтэй зочид буудал болох Raffles Singapore – ийн Long Bar – аас гаралтай. Анхны жор нь түүхийн явцад алдагдсан ч энэхүү алдартай коктейлний 100 жилийн ой энэ 2015 онд тохиож байна.
Найрлага: 30мл Лондоны хуурай жин, 30мл Bols Cherry Brandy эсвэл Heering Cherry Liqueur, 30мл Benedictine, 30мл лаймны шүүс, Club soda.
BLOODY MARY

Хамгийн их сэргээх чадалтай энэхүү шарталтын коктейл нь хэдэн арван жилийн турш хүч тэнхээ өгөх ундаанд зүй ёсоор тооцогдож ирсэн. Шөнөжин шоудсныхаа маргааш өглөө нь багахан хэмжээний Bloody Mary хийж уухад л хангалттай сэргэнэ.
Найрлага: 60мл цагаан архи, 120мл ounces помидорны шүүс, 1/2 халбага лемоны шүүс, 1 дусал Worcestershire – ний соус, 3 – аас 4 дусал Tabasco, 1 халбага Horsedanish
Comments