top of page
Search

ULAANBAATAR SHOPPING GUIDE FOR GENTS

  • Una.B
  • Nov 9, 2015
  • 4 min read

Хэдхэн жилийн өмнө л бид Франц, Италийн өндөр зэрэглэлийн брендүүд, дэлхийн топ сүлжээ зочид буудал, ресторан гэх мэт зүйлс Улаанбаатар хотод харагдах нь байтугай заримыг нь сонсоо ч үгүй байсан билээ. Харин өнөөдөр хот маань цэцэглэж хөгжихийн хэрээр дундаж зах зээлийн брендүүдээс авахуулаад дэлхийн хэмжээний тансаг зэрэглэлийн брендүүдийг бид эндээсээ худалдаж авах бүрэн боломжтой болжээ.

Бид та бүхэндээ худалдан авалтанд тань нэмэр болж хөнгөвчлөх үүднээс Улаанбаатар хотдоо хаанаас ямар брендийг худалдан авч болох тухай багахан жагсаалт гаргахаар шийдлээ.

Central mall.

Хотын зүрхэнд орших “Central Tower” дотор та өндөр зэрэглэлийн тансаг брендүүдээс худалдан авалт хийх болмжтойгоос гадна дотор нь байрлах ресторанд нь амтат хоол идэн, лонж паб-д тухлан сууж үдшийг өнгөрүүлэх боломжтой. Нэгээс гурван давхруудад брендийн дэлгүүрүүд байрлах бөгөөд эрэгтэй хувцасны Louis Vuitton, Ermenegildo Zegna, Hugo Boss, Pal Zileri зэрэг брендийг онцломоор санагдлаа.

Үргэлж л шинэ содон, шинэлэг зүйлийг эрэлхийлж байдаг, эрэгтэй тансаг зэрэглэлийн хамгийн том бренд бол мэдээж Италийн Ermenegildo Zegna бренд билээ. Анх 100 гаран жилийн тэртээ л даавуу үйлдвэрлэж эхлэн компанийн гол тулгуур бож ирсэн болохоор энэ брендийн хамгийн онцлох тал нь даавууний чанар болон тансаг байдал болно. Биед суух суулт, оёдлын чанар зэрэг бол өндөр түвшинд байх нь ойлгомжтой. Zegna бренд нь дотроо Ermenegildo Zegna Couture, ZZegna, Zegna спорт гэж 3 ангилагдах ба гурвуулаа -д худалдаалагддаг. Ойролцоогоор 6 сая төгрөгнөөс та хослол худалдаж авах бломжтой.

Pal Zileri SS 2015

Central tower-ийн 2 давхарт байрлах Италийн Pal Zileri бренд нь материал, биед суух суулт зэргээрээ өндөр зэрэглэлийнх ч харьцангуй худалдаж авч болохуйц тансаг зэрэглэлийн бренд юм. Мөн дээрээс нь хослолууд нь загварлаг байдгаараа давуу талтай. Үнийн хувьд хослолыг 3сая төгрөнөөс худалдан авах боломжтой.

Хэрвээ та биенээсээ хэмжээ авахуулж хослол хийлгэх үйлчилгээ буюу Made-to-measure сонгон биедээ таарсан хослолыг хийлгэхийг хүсвэл Zegna, Pal Zileri хоёуул улиралдаа нэг, эсвэл жилдээ хоёр удаа Италичууд ирж хэмжээ авдаг бөгөөд та лавлаж байгаад хийлгэх боломжтой байдаг юм байна лээ.

Hugo Boss нь дээрх 2 брендийг бодвол загварын хувьд арай бариу(нарийн), үнийн хувьд ч дундаж зах зээлд зориулагдсан болохоор илүүтэй залуучуудад тохирох юм шиг санагддаг. Материал, суултын хувьд тансаг зэрэглэлийн брендүүдийг гүйцэхгүй ч боломжийн дээрээс нь загварлаг тул санал болгож байна. Central Mall-д мөн эмэгтэй загваруудаас нь худалдаалагддаг. Хослолын хувьд дунджаар 2 сая төгрөгөөр худалдан авах боломжтой.

Central mall- Дээрх брендүүдээс гадна та арьсан эдлэл, бичгийн хэрэгсэл, акксессуар зэргийг дэлхийн томооохон брендүүд болох Ulysses Nardin, Mont Blanc, Louis Vuitton, Omega, Damiani зэргээс худалдан авах боломжтой.

Versace Collection AW 2015

Эмэгтэйчүүдийн бүсгүйчүүдийн хувьд Burberry, Versace гэх мэт дэлхийд аль хэдийн танигдсан брендүүд худалдаалагддаг бөгөөд тайлбар илүүц биз ээ! Цэнтрал маллд мөн дундаж зах зээлийн Marella, Karen Millen зэрэг брендүүд худалдаалгдаж байгаа бөгөөд худалдаж авахад тун боломжийн үнэтэй ба ажил хэрэгч бүсгүйчүүдийн таалалд нийцэх загваруудтай байдаг. Мөн гутлын аксессуарны Stuart Weitzman бренд 2 давхарт байрлах бөгөөд ажил хэрэгч, тачаангүй бүсгүйчүүдийн сонирхоно гэдэгт итгэлтэй байна.

Ханбүргэдэй дэлгүүр.

Ханбүргэдэй дэлгүүр нь магадгүй Монголдоо эрэгтэй хувцасны хамгийн том, төрөлжсөн их дэлгүүр байх. Та энэ дэлгүүрээс тансаг зэрэглэлийн Canali брендээс авахуулаад Cerutti, дундаж зах зээлийн Roy Robson зэрэг маш олон брендүүдээс нэг доороос сонголтоо хийх боломжтойгороо давуу талтай. Бренд болгон тусдаа моно дэлгүүртэй биш, давхар тэр чигээрээ эрэгтэй брендүүд байх ба танд сонголтуудаа нэг дор харьцуулан шийдэхэд амар байх болов уу гэж санагдсан.

Canali AW 2014.

Canali брендийг онцолж дурдахад Италийн топ брендүүдийн нэг яалт ч үгүй мөн бөгөөд орчин үеийн, элегант, хийц сайтай бренд юм. Central Mall-ийн Zegna брендтэй өрсөлдөхүйц хэмжээний чанартай бөгөөд хослолийн дундаж үнэ 4сая байдаг.

Cerruti FW 2015-16

Италийн бас нэгэн бренд зарагддаг нь Cerruti юм. Cerruti нь мөн өөрсдөө материал үйлдвэрлэдгээрээ алдартай. Брендийн бэлэн дэлгүүр дээр зарагддаг хослолуудийг та дунджаар 1сая 500мянган төгрөгөөр авах боломжтой.

Та ханбүргэдэй дэлгүүрээс ганц хослол аваад зогсохгүй түүнтэйгээ тохируулан маш боломжийн үнэтэй зангиа, мөрөвч, заптник зэрэг эрэгтэй хүн эдэлж хэрэглэж болох ихэнх зүйлийг олох боломжтой.

Ханбүргэдэй нь хэдийгээр эрэгтэй хувцасны төрөлжсөн дэлгүүр гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх ч мөн эмэгтэй хувцас худалдаалдаг юм билээ. Ажил хэрэгч, эмэгтэйлэг, загварлаг бүсгүйчүүдэд зориулсан Taifun, Pennyblack, French Connection зэрэг брендүүдээс дурдаж болно.

Их дэлгүүр.

Улсын их дэлгүүрийн танилцуулга хийх нь ч илүүц биз ээ! Тэнд супермаркет, электрон бараа, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, хөгжмийн зэмсэг гээд л төрөл бүрийн бүтээгдэхүүн зарагддаг. Эрэгтэй, эмэгтэй хувцасны Tom Tailor, S.Oliver, Mexx, Next, Mango, Giordano, Terranova зэрэг брендүүдээс гадна Спортын хувцасны The North Face, Puma, Adidas-ын бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой.

Ихэнх бренд нь массд зориулагдсан байдаг учраас худалдаж авахад үнэ өртөгний хувьд туйлын боломжийн байдаг бөгөөд монголын маш олон хүмүүс үйлчлүүлдэг нь эргэлзээгүй юм.

Улаанбаатар их дэлгүүр.

Улаанбаатар их дэлгүүр үнэртэй ус, гоо сайхны бараагаараа танил билээ. Та Улаанбаатар их дэлгүүрийн 1р давхарaac төрөл бүрийн брендийн үнэртэй ус, гоо сайхны бараа худалдан авангаа Clarins Spa гоо сайхны спа-д үйлчлүүлэх боломжтой. Мөн Tommy Hilfiger, Sisley брендийн шинэ загваруудаас сонголтоо хийгээрэй.

Clarins SPA in Ulaanbaatar

Premier Tailor.

Хослол захиалгаар хийдгээрээ олонд танигдсан Premier Tailor компани нь өөрийн дэлгүүртээ бэлэн бүтээгдэхүүн худалдаалж эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. 100% гар аргаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд оруулж ирэхийг эндхийн хамт олон зорьдог ба гар аргын бүтээгдэхүүн нь уран нарийн хийцтэй, урлаж байгаа хүний сэтгэл шингэсэн, дахин давтагдашгүй, хэрэглэгчийг өөрт итгэл дүүрэн байлгадгаараа давуу талтай.

Гар аргаар хийсэн, буюу анх зангиаг яаж хийдэг байсан тэр уламжлалт аргаар хийгдсэн Mararo, Passaggio Cravatte зэрэг брендийн силкэн, ноосон зангиа, энгэрийн алчуурнуудыг Premier Tailor-ooс худалдан авах боломжтой. Энд мөн эрэгтэй, эмэгтэй хоёул зүүх боломжтой The Bespoke Dudes, Finlay&Co брендийн гар аргын шилнүүд худалдаалдаг. Үнийн хувьд зангиа нь 80,000-450,000, шилнүүд 600,000-310,000 хооронд байгаа.

Мөн Испани, Итали-ийн Super Glamorous, Magnanni, Carmina брендүүдийн гутлыг албан ёсоор оруулж ирж зардаг. Гуталнуудаас нь мөн Stefano Bemer брендийг онцолмоор санагдлаа. Энэ бренд нь 100% гар аргаар, мөн хамгийн сайн арьс ашиглан хийдэг, дэлхийн топ гутал урлагчдын нэг билээ. Энэ бренд нь гутландаа насан туршийн баталгаа өгдөг ба хэрвээ та сайн арчлан эдлэх юм бол өсгийг нь солиулаад өмсөөд байх боломжтой гэнэ лээ. Гуталнууд нь 450,000-2,650,000 хооронд худалдаалдаг.

Хүйтний улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан Италийн брендийн пальто, цув, курткануудыг мөн албан ёсоор оруул ирж шинэ загваруудийг нь сонирхуулж байгаа. Эдгээр нь буюу өмсөхөд маш эвтэйхэн ч биенд суух чадвар нь маш сайн байдгаараа онцлогтой. Үнийн хувьд 1,050,000-аас 2,250,000 хооронд байдаг.

Та бүхэнд энэ guide маань shopping хийхэд нь бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна. Аль болох олон газар, өндөр зэрэглэлийн брендээс авахуулаад масс бренд зэрэг том хүрээг хамрахыг хичээлээ. Мөн дэлгүүрүүдээс хүмүүст таалагдах болов уу гэсэн хэд хэдэн брендийг онцолж, үнийг нь мөн судалж, дэлгүүрийн давуу тал зэргийг оруулсан болно.

 
 
 

Comentários


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page