top of page
Search

RICHARD MEIERS – ИЙН НЬЮ ЙОРК ДАХЬ ПЕНТХАУС

  • E. Opanasenko
  • Nov 8, 2015
  • 1 min read

Амьдралын зорилгуудыг авч үзвэл хамгийн том нь гарцаагүй Нью Йоркод пентхаустай болох байх. Дэлхийн хамгийн сайхан хотыг дээрээс нь харж болох байранд амьдрана гэдэг “GQ”– ынхны хэлснээр бидний мөрөөдөл бөгөөд түүн дээр шинээр нэгэн байр орж нэмэгдлээ. Энэхүү тансаг пентхаусын загварыг Richard Meiers гаргасан бөгөөд бараг л төгс гэж хэлж болохоор энэ орон сууц бүтээгдснээсээ хойш анх удаа олон нийтэд худалдаалагдаж байна.

Хамгийн эрэлттэй бүс болох Уэст Виллэйжд байрлах энэ байрнаас Хадсон гол дагуух сэтгэл татам хотын хэсгийг харж болох бөгөөд хэмжээгээрээ 425 м/квадрат зайтай юм. Нийтдээ 4 угаалгын өрөө, унтлаганы өрөөтэй ч хамгийн тодотгох онцлог нь түүний минималист загвар болон чанар юм. Энэхүү орон сууцанд огтхон ч мөнгө харамлаагүй тохижуулсныг дотор нь хөл тавиад л шууд анзаарна.

Хаалгыг нь нээгээд оронгуут 6.5м өндөр тааазтай, мөн гол болон хотын дагуу харсан тансаг тагттай цэлгэр том зочны өрөө таныг угтана. Харин гал тогоо нь хамгийн дээд зэрэглэлийнх бөгөөд цагаан өнгийн тавилга, Corian тек, Gaggenau конвекцин шарах шүүгээ болон плетка, , Sub-Zero хөргөгч, Dornbracht угаалтуураар тохижуулжээ.

Унтлагын өрөө болгон нь Нью Йоркын өндөрлөгөөс л харж болох үзэгдэх орчинтой. Мэдээж асар том хувцасны өрөө болон, өрөө бүр өөрсдийн угаалгын өрөөтэй нь зочид болон гэр бүлийн тань ая тухыг бүрэн хангана. Энэхүү орон сууцны хамгийн гол чимэг нь мастер унтлаганы өрөө бөгөөд энд таазны гэрэл, шалнаас тааз хүртэлх цонх, тансаг угаалгын өрөө, мөн зүгээр л аварга том гэж хэлж болох хувцасны өрөө бий. Гэхдээ үнэ нь 40 сая доллар гэхээр одоохондоо мөрөөдөөд л сууж байя даа.

 
 
 

Comentarios


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page