1937 CORD 812 SUPERCHARGED PHAETON
- E. Opanasenko
- Nov 8, 2015
- 1 min read

Урд хамар хэсгийнхээ хэлбрээс болж “авс” гэсэн хочтой болсон Cord 812 Нью Йоркын авто шоунд 1935 онд анх нээлтээ хийхдээ олныг шуугиулж байсан. Тэр машиныг хэт олон хүн үзэхээр ирснээс болж зарим нь тэрийг олж харахын тулд бүр бусад машинууд дээр гарч зогсож байсан гэдэг.

Бидний танилцуулах энэ машин бол дараагийн, илүү хүчирхэг болгон 1937 онд нээлтээ хийсэн хувилбар нь бөгөөд өмнөх загвараасаа ялгаатай нь хөдөлгүүрээс нь гарч ирэх ил яндангаар чимэглэсэн байна. Цусан улаан өнгийн салоноос авахуулаад, Cord 812 нь 1930 – аад оны анхны гангстер машинуудын нэг болсон юм.

1960 – аад онд дахин сэргээгдсэн, үйлдвэрээсээ гарсан оригинал Phaeton 2015 оны 10 дугаар сарын 8 – нд Pennsylvania – ийн Sotheby’s Hershey Lodge – д дуудлага худалдаанд орсон.
Эхлэх үнэ: $150,000-$175,000

Comments