top of page
Search

BREMONT CHIVAS ВИСКИТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

  • Opanasenko. E
  • Nov 6, 2015
  • 1 min read

Английн алдарт цаг үйлдвэрлэгч Bremont дэлхийн алдарт тансаг зэрэглэлийн вискиний брэнд Chivas – тай хамтран 12 загварын гайхалтай цаг бүтээхээр болжээ. Үүнд мөн цөөн тоотой үйлдвэрлэгдсэн Chivas вискиний гадуурх төмөр, бэлгийн хайрцаг багтана.

Хамтын ажиллагаагаараа дээд зэрэглэлийн, чанартай гэдгээрээ алдартай тус хоёр брэнд нэг алхам урагшилсан гэж хэлж болох юм. Bremont – ын ‘Chivalry’ цаг нь Шотландын алдарт вискиний брэндийг илтгэх загварын элементүүдийг өөртөө шингээн тусгайлагдан бүтээгджээ.

Chivas – ийн тэмдэгийг цагны нүүрэн дээр сийлсэн нь ерөнхий загвартай нь төгс хосолж чадсан хөгжилтэй, мөн содон оруулга болсон юм. Цагийг эргүүлээд харвал виски хийхэд ордог царс модон хэсэг байх бөгөөд мөн John болон James Chivas нарын гарын үсгийг сийлсэн. Энэ бүхнийг хүн хараад шууд ойлгохгүй бөгөөд энэхүү цаганд Chivas вискинээс л амтагддаг өөрийн гэсэн онцлог, гүн утгыг шингээж өгчээ.

Хамтын ажиллагааных нь өөр нэгэн бүтээл бол Bremont – ын цаг цаг урлах нарийн ур чадварыг харуулсан цөөн тоогоор худалдаалагдах Bremont – ын 12 ‘Made for Gentlemen’ вискиний бэлгийн хайрцаг бөгөөд цуглуулгандаа нэмэхэд гайхалтай тохирно.

Bremont – ийн хамтран үүсгэн байгуулагч Nick English хэлэхдээ “Миний хувьд, Chivas – тай хамтарч байгаа нь цэвэр санаа зорилго нэгдсэн явдал байсан. Учир нь бид бүгд уламжлалт дархны урлгийг авч үлдэх, мөн хойч үедээ сайхан зүйл үлдээхийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг. Bremont – ийн цагнууд чанар эдэлгээгээ хамгийн сайн гэж батлагдсан, мөн дээрээс нь Chivas – ийн Master Blender, Colin Scott – ийн Скоч вискиг байгаль болон цаг хугацаатай төгс хослуулсан тэр ур чадвар нь Giles бид хоёрыг үнэхээр алмайруулсан” гэжээ.

For more information visit: http://www.bremont.com/explore-bremont/partnerships/chivas

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page