Энгэрийн алчуур
- Premier Tailor
- Nov 3, 2015
- 2 min read

Энгэрийн алчуур нь жижиг деталь боловч бусад зүйлстэйгээ зохицуулж чадвал маш дэгжин гоёмсог харагдуулдаг. Энгэрийн алчуурыг солиход л тухайн хүний стиль ондоо болж харагддаг. Энгэрийн алчуур нь Грекүүдээс гаралтай ба Англи болон Францын язгууртнууд алчууранд үнэртэнгээ шингээж хамраа хааж явдаг болсноор энгэрийн алчуур анх үүсжээ. Хүмүүс энгэрийн алчуураа ихэвчлэн зангиатайгаа яг ижлээр хослуулах гээд байдаг. Гэвч энэ 2 нь заавал яг ижил байх албагүй, үндсэн өнгө нь л таарч зохицсон байхад болох юм. Харин ч ижил биш байснаараа илүү загварлаг мэдрэмжтэй харагдах болно. Энгэрийн алчуурыг сонгох бас нэг арга нь зангианд орсон нэг өнгө энгэрийн алчууранд өнгө давамгайлах, энгэрийн алчууранд орсон нэг өнгө зангианд давамгайлах байдлаар сонгож болно.

Энгэрийн алчуурны 3н дүрэм.
1. Энгэрийн алчуурны хэмжээ нь 41 x 46 аас том байж болохгүй, хэт том байвал энгэрт товойж харагдана.
2. Handkerchief болон энгэрийн алчуур нь 2 өөр зүйл юм. Handkerchief нь илүү ус шингээдэг материалтай бөгөөд цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэгтэй байхад энгэрийн алчуур нь гоёлын зориулалттай юм.
3. Өмнө нь энгэрийн алчуур халааснаас 4см ээс илүү гарч болохгүй байдаг байсан. Одоо бол энэ дүрмийг мөрдөх шаардлаггүй болсон. Гэхдээ албан ёсны арга хэмжээнд энэ дүрмийг сахисан нь дээр болов уу.

Энгэрийн алчуурыг зүүх аргууд:
1. Дөрвөлжилж гаргах (Flat).
Ингэж гаргах нь хамгийн энгийн бөгөөд классик арга юм. Үүнийг хийхдээ зүгээр л алчуураа дөрвөлжилж нугалан энгэрийн халаасандаа хийж алчуурийг бага зэрэг цухуйлгана. Энэ нь албан ёсны үйл ажиллагаа, оффисд тохиромжтой.
2. Бөөрөнхийлж гаргах (Puff).
Энэ дөрвөлжилж гаргах аргыг бодвол арай хөгжилтэй бөгөөд загварлаг арга юм. Үүнийг хийхдээ хавтгай талбай дээр алчуураа дэлгэж тавиад голоос нь хуруугаараа чимхэж дээш татан хэлбэрт оруулж энгэртээ хийнэ. Энэ нь оффисс, уулзалт, үдэшлэг, энгийн үед гэх мэт өргөнөөр ашиглаж болдгоороо давуу талтай.
3. Ирмэгийг гаргах (Point).
Үүнийг хийхэд бөөрөнхийлж гаргах аргатай ижилхэн хийгдэх боловч энэ удаад алчуурны ирмэгийг нь ашиглана. Ирмэг хэсгийг халааснаас цухуйлгаж бүр унжуулж ч зууж болох ба сүүлийн үед загварын хорхойтнууд ихээр хэрэглэж буй загварлаг арга юм. Үүнийг үдэшлэг, парти, чөлөөт цагаараа, загварлаг харагдахыг хүссэн үедээ ашиглаж болно.


Boutonniere (буюу энгэрийн зүүлт)
Францаар товчны нүх гэсэн утгатай бөгөөд дундад зуунд дайнаас ирсэн эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүд нь баяр хүргэж энгэрт нь цэцэг хатгаж өгдөгөөс үүсэлтэй бөгөөд ялалтын бэлэг тэмдэг болж, мөн гэрлэх ёсонд эмэгтэй нь зөвшөөрч байна гэдгээ илэрхийлэн эрэгтэйн энгэрт цэцэг зүүж өгдөг байсан байна. Амьд цэцэг амархан хатаж үхдэг байснаас дараа нь даавуу, төмрөөр хийдэг болсон. Харин орчин үед энгэрийн зүүлт, зангиа шиг гоёл чимэглэлийн хэрэглээ болтлоо хөгжсөн байна. Энгэрийн зүүлтийг хэрэглэснээр та бусдаас онцгойрхоос гадна загварын мэдрэмжтэй хүн гэдгээ илтгэнэ. Энгэрийн зүүлтийг төрөл бүрийн пиджакны, пальтоны зүүн захны товчны нүхэн дээр зүүнэ

Mr. Mararo look on Pitti Uomo.
Comments