Эмэгтэй хүн эр хүний гутлыг хамгийн түрүүнд хардаг гэж бид хичнээн удаа сонслоо?
- Premier Tailor
- Oct 30, 2015
- 2 min read

Эмэгтэй хүн эр хүний гутлыг хамгийн түрүүнд хардаг гэж бид хичнээн удаа сонслоо? Эрэгтэй хүнийг гутлаар нь сонжиж болно, сайхан гутал өмсчихсөн байхад зорилгодоо бараг л хүрсэн гэж ойлгож болно: гэдэг ч үг байдаг.
Сайн гутал гэж чухам ямар гутлыг хэлэх вэ? Хэдэн жилээр өмсч болохуйц сайн чанарын гутланд хөрөнгө оруулах нь ямар ашигтай вэ? зэрэг зүйлсийг бид мэдэж байх нь чухал юм. Яагаад гэвэл бид амьдралынхаа ихэнх биш юмаа гэхэд тал хэсгийг гутал өмсөн өнгөрүүлдэг шүү дээ.

Хамгийн эхний анзаарах зүйл бол арьсны чанар юм. Том брендүүд болон гутлаар дагнасан брендүүд хамгийн сайн чанартай арьсыг хамгийн түрүүнд авдаг бөгөөд тэр ч чинээгэээрээ үнэтэй байдаг. Чанар нь эхний түвшинд арай хүрэхгүй ч боломжийн чанартай арьсаар дунд зэрэглэлийн брендүүд боломжийн үнэтэй, өндөр зэрэглэлийн гутлыг үйлдвэрлэдэг. Сайн чанарын арьсаар хийсэн гутал нь аль нэг хэсэгтээ өнгө алдалт, толбогүй, тэгш гөлгөр байдаг.

Түүний дараагаар оёдлын чанар, өнгө үзэмжинд анхаарлаа хандуулаарай. Хамгийн дээд зэрэглэлийн оёдлын чанар мэдээж гар араар хийсэн гутланд байна. Гар аргаар хийх нь гутал нэг бүрт тодорхой хэмжээний цагийг зарцуулж, чадварлаг гуталчид тулж ажилладагаараа давуу талтай. Гараар хийсэн гутал нь мөн эдэлгээний чанар болон хугацаагаараа бусад гуталнаас илүү байдгаараа давуу талтай.

Манай Premier Tailor дэлгүүрт та дэлхийд чанар болон үзэмжээрээ өөрийн гэсэн цоо шинэ стандартыг гаргаж ирсэн дэлхийн топ shoemaker-үүдийн нэг Италийн Stefano Bemer гутлын брендийн гар аргаар урласан чанартай гуталнуудыг албан ёсоор Монголд орууж ирэн насан туршийн баталгаа олгон худалдааж байна.
Мөн боломжийн үнэтэй, өндөр зэрэглэлийн Испанийн Magnanni гутлын брендийн төрөл бүрийн загвараар урласан гуталнуудыг худалдаалж байгаадаа баяртай байна. Magnanni нь зөвхөн хамгийн сайн чанарын Итали, Франц, Испани арьс хэрэглэдэг бөгөөд нарийн өнгөлгөө будаг зэргийг нэг бүрчлэн гар аргаар хийдэг байна. Вologna хэмээх техник хэрэглэдэг нь Magnanni брендийн гутлыг бүр ч өндөр зэрэглэлийн болгоод зогсохгүй таны хөлд яг л бээлий мэт таардаг.

Та зуны улиралд өмсөхөд эвтэйхэн, цэвэрхэн, тун загварлаг гутлуудыг хайж байвал манайд байгаа Италийн Super Glamorous брендийн slippers буюу зуны гутлуудыг сонирхоод үзээрэй. Таныг энэ зун бүсдаас загварлаг, содон байна гэдэгт итгэлтэй байна.

Comentarios