ХАЛЛОВИНИЙ БАЯРААР ЗОХИОЖ БОЛОХ 3 ҮДЭШЛЭГ
- K. Sorochynska
- Oct 29, 2015
- 1 min read

Хүн аалз болон бусад дүрд нь хувирч болох баатрууд таны хувьд үеэ өнгөрөөсөн байлаа гээд аймшгийн баяраар хөгжилдөж болохгүй гэсэн үг биш. Энэ нь та Халловинийг илүү өөр, өндөр түвшинд хүлээж авах ёстойг харуулж байна. Илүү загварлаг, мөн илүү эрэгтэйлэг. Яаж гэдгийг нь харин O.E.S мэднэ.

Great Gatsby дүр төрх
Нөгөө байдаг л нэг аймшгийн дүрүүдийг март. Одоо илүү тансаг үдэшлэг хийх цаг болсон. Олон литр Moet мөн хамгийн шилдэг үзүүлбэрчид хэрэгтэй болох ч та энэ үдшийг огтхон ч мартагдахааргүй өнгөрүүлж чадна. 20 – оод онд эргэн очиж бүх л шөнөжин бүжиглэхэд бэлэн биз дээ. Мэдээж “Жаахан хөгжилдлөө гээд үхсэн хүн байхгүй” гэдэг үг байдаг даа.

Уолл Стрийтийн чоно.
Энэ бол жинхэнэ сувилагч, цагдаа нар ирэх газар. Хөгжилдөж (ирээдүйд ач зээ нартаа хэлж болохгүйг мартав аа) бас маргааш нь жаахан шартахдаа (эсвэл үгүй) бэлдээрэй. Чөлөөтэй, залуу, хүчирхэг гэдгээ мэдрэх боломж. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй биз ээ.

007 үдэшлэг
Мэдээж энэ хамгийн гоё нь. Казино, Водка – Мартини, хослол байхад гайхалтай үдшийг өнгөрүүлэхэд өөр юу хэрэг болох билээ? Аан бас Бонд болж байгаа л бол найз бүсгүйгээ дагуулан ирж адал явдалтай учрахаа битгий мартаарай.
Comments