top of page
Search

SKETCH LONDON

  • K. Sorochynska
  • Oct 25, 2015
  • 1 min read

Амралтын өдрөөрөө Лондон явж, 5 цагийнхаа цайг уух гайхалтай газрыг хайж байна уу? Тэгвэл урлаг, загвар, гайхалтай хоолны амтыг хослуулсан Sketch London – ыг зориод үзэж яагаад болохгүй гэж?

Энэ бол 2015 оны хамгийн шилдэг ресторануудын нэгээр тодорсон бөгөөд хийх зүйлсийн жагсаалтанд чинь заавал орох ёстой газар юм. Хэрэв Их Британийн нийслэлд очих шалтгаанд чинь Биг Бэн, Сэлфридж нар хангалтгүй байвал Sketch харин таны сэтгэлийг татаж чадна.

Зургийн галлерей, шар айраг, цай, номын сан, бар гээд бүх л зүйлсийг хослуулсан энэ газар нь Mayfair – д байрладаг бөгөөд Лондонгийн хамгийн тансаг, үнэтэй ресторан гэж хэлж болно. Michelin – ий 2 одтой учраас та энд ороод гарахад харамсахгүй. Хамгийн шилдэг амттан, коктейл, хоолны сонголтууд нь таны оройн хоолыг ер бусын, тансаг болгоно. Менюг нь Францын тогооч Pierre Gagnaire гаргасан бөгөөд бүх л хоол нь дээд зэрэглэлийн, дахин давтагдашгүй тул үнэ нь ч тэрийг дагаад өндөр байдаг байна. Гэсэн ч 10 жилийн өмнө нээгдсэн гэхэд Sketch нь одоо хүртэл Лондонгийн хамгийн их анхаарал татсан, алдартай ресторан хэвээрээ байгаа.

Хамгийн сонирхолтой нь энд урлаг, хоол хоёрыг төгс нэгтгэснээрээ ресторан гэсэн тодотголыг дараагийн түвшинд аваачиж чадсан. Парисын Café des Flores – ыг санаж байна уу? Энд Сартре бүтээлээ бичиж, хажууд нь нийгмийн дээд зиндааныхан цугладаг байсан. Харин одоо Sketch шинэ үеийн боловсролтоой, загварлаг залуусын Баасан гарагийн орой уулзаж, ярилцаж суух газар болжээ.

Лондонгийн саарал амьдралд өөр нэгэн өнгө нэмсэн энэхүү ресторан нь цаг хугацааны машинтай ижил бөгөөд та өнгөрсөн болон ирээдүй рүү аялахын зэрэгцээ, Gatsby – ийн амьдралыг бүх л оройжин мэдэрч чадна.

Хаяг: 9th Conduit гудамж, W1, London

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page