top of page
Search

FRIEZE ЛОНДОН

  • K. Sorochynska
  • Oct 23, 2015
  • 1 min read

Энэ 10 сард Лондонд болсон хамгийн чухал үйл явдалд биеэр очиж чадаагүй залуусдаа зориулж OES сэтгүүл Frieze Exhibition – ий талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Frieze Art Fair бол 10 сар бүрд Режент Паркад зохиогддог олон улсын орчин үеийн үзэсгэлэн яармаг билээ. Зохион байгуулагч нь Frieze Foundation бөгөөд энэ нь 2003 онд байгуулагдсан ашгиийн бус байгууллага бөгөөд Art Fair ба Frieze сэтгүүлийг (Жилд 8 дyгаар гардаг) хариуцан ажилладаг. Тэдний гол зорилго нь орчин үеийн уран бүтээлчдийг дэмжих бөгөөд энэхүү үзэсгэлэн яармагаас гадна олон хөгжмийн тоглолт, ярилцлага, лекц, кино үзвэр гэх мэт үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг.

Frieze London –ий хамгийн сайхан давуу тал нь энд бүх төрлийн урлагийн хорхойтнууд ирдэг.

Бидэнд хамгийн их таалагддаг зүйлс нь:

  • Асар олон уриа лоозон, неон тэмдгүүд. (Jack Prearson: Өглөөний цай, Оройн хоол, найдвар, айдас)

  • Өнгийн будгууд (үзэсгэлэн яармаг өөрөө олон өнгөний цуглуулга байсан ч бидэнд Holbein Artists – ийн усан будаг хамгийн их таалагдсан.)

  • Сюрреализмын цоо шинэ түвшин (Мууранд анхаарлаа хандуулаарай)

  • Нэгийг бодогдуулах бүтээлүүд

Энэ бүхнээс илүү бидэнд таалагдсан зүйл бол “цаг хугацааны машин” – аар аялсан мэт сэтгэгдэл төрсөн явдал юм. Энд та ирсэн мөчөөмөө эртний ховор нандин үзвэрүүдийг сонирхохоос гадна гэнэт л ирээдүйд очсон мэт санаанд оромгүй зүйлсийг үзэх боломжтой.

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page