top of page
Search

John Shuttleworth – ийн Супер дарвуулт завь Адастра

  • oesmagazine
  • Oct 21, 2015
  • 2 min read

“Холын зайн далайн аяллын ирээдүйг тодорхойлох дэлхийн хамгийн шилдэг супер дарвуулт завинуудын нэг” ­- Boat International.

SUPERYACHT ADASTRA

2012 оны 4 – р сард хийгдэж дууссан Адастра дарвуулт завийг урлагийн бүтээл гэхээс өөр аргагүй. Энэхүү завийг Sussex – ийн завь зохион бүтээгч John Shuttleworth Anto болон Elaine Marden нарт зориулан урлажээ.

42.5м урттай энэ завины хэлбэр дүрс нь гидродинамик болон Аэродинамикийн хослолыг бүрэн авч үзсэн бөгөөд шатахуун бага зарцуулах ч илүү хурдтай явах боломжтой болжээ. Үүний үр дүнд энэхүү завины дээд хурд нь 42км/ц бөгөөд бүхэлд нь карбон мяндсан материал ашиглан бүтээснээр 4000 далайн миль зайд яваад нэг удаа шатахуунаа дүүргэдэг болжээ. Одоо хамгийн гоё хэсэг рүү нь орцгооё. Мэдээж энэ дарвуулт завь 5 одтой зочид буудалд байдаг бүх зүйлсээр тоноглогдсон. Жишээ нь тансаг ариун цэврийн өрөө, баар, гал тогоо, усан сан, саун, мастер кабин, найзуудад чинь зориулсан хоёр зочны өрөөнь бас мэдээж завин дээрх бүх хүнд (дээл тал нь 9 зочин, 6 хөлгийн багийнхан) зориулагдсан аварга том хөлгийн тавцан.

Хөлгийн давхарга нь карбон мяндас болон Номексын торон дотортой, их бие нь Glass/Kevlar – ын хөөсөн сэндвич бөгөөд доторх тавилгууд нь хөнгөн царс модоор хийгдсэн. Жинг нь багасгахын тулд завины бүх хэсгүүдийг тусгайлан үйлдвэрлэсэн. Үүнд карбон мяндсан шалны хаалга, гэрэл, шат гэх мэт орох бөгөөд хаалганы нугасыг хүртэл энэхүү завинд тусгайлан зориулж хийсэн байна

Үзүүлэлтүүд:

  • LOA - 42.5 метр

  • Урт- 16 метр

  • Гол мотор - 1x Caterpillar C18 -1150 hp @ 2300 rpm

  • Outrigger мотор - 2x Yanmar 110hp @ 3200 rpm

  • Генератор - 2 x 36 kw Оutrigger – тэй холбогдсон 110 Hp Yanmar мотор болон Гол моторны өрөөн дэх 1x 26 kw Northern lights

  • Эзэн болон зочид - 9

  • Багийнхан - 5-6

  • Ачааны зай– Хитэгний тавцан дээр 4.9м, гаражинд 3.1м

  • Цэвэр усны багтаамж - 2x 800 gph ус шүүгч - 2700 литр ус

  • Нийт жин – Бүрэн тоноглогдсон, бүрэн нөөцтэй болон хөлгийн багийнхантай, шатахуун усгүй - 49 тонн

  • Максимум жин – энгийн ажиллагааны, 15000 литр шатахуунтай үед - 64.8 тонн

  • Далайд аялах максимум жин – Зөвхөн холын зайд яваа, 32000 литр шатахуунтай үед - 77 тонн

  • Дээд хурд – 42 км/ц

  • Хязгаар at 30 км/ц - 4000 миль

  • 30 км/ц зайн дахь шатахуун идэлт - 120 литр цагт.

  • Гадаад засал чимэглэл, архитектор, их биеийн дезайн - John Shuttleworth Yacht Designs Ltd. болон Orion Shuttleworth Design.

  • Дотоод засал чимэглэл - Jepsen Designs, Hong Kong

  • Үйлдвэрлэсэн - McConaghy Boats, Zhuhai, China

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page