H&M БОЛОН BALMAIN – ИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА
- Karina Sorochynska
- Oct 21, 2015
- 2 min read

H&M – ийн хамтын ажиллаганууд үргэлж сэтгэл догдлом байдаг. Би л хувьдаа дараа нь хэнтэй хамтрах бол гэж тэсэн ядан хүлээдэг. Өнгөрсөн жил Alexander Wang байсан бөгөөд H&M – д Неопроныг шинээр оруулж ирсэн бөгөөд Nice, Cote d’Azur – ын дараа ч хоёр долоо хоног нөөцөнд байсан. Энэ жил Olivier Rousteing болон Balmain – тай хамтарж ажиллах ба зөвхөн эмэгтэйчүүд ч биш эрчүүдэд ч зориулсан загвар олон бий.
Ямар ч байсан H&M ямар нэг алдартай брэндтэй хамтран ажиллана гэх мэдээ зарлагдсны дараа бид бүхэн олон сар чих тавин хүлээдэг билээ. Учир нь ихэнх хүмүүс Zara болон H&M – ээр үйлчлүүлсээр байгаа одоо үед энэ нь загварын ертөнц дэх маш чухал алхам юм. Загварын өөрчлөлт асар хурдацтай байгаагаас үүдэн олон асуудал урган гарч ирж байгаа ч чөлөөт стилээр хувцасладаг, тэр стилийг тодорхойлогчдын номер нэг сонголт байсаар байгаа юм. Мэдээж түүний нэг шалтгаан нь хямд үнэ.

Алдартай загвар зохион бүтээгчдийн олон нийтэд илүү хандаж ажиллах нь мэдээж илүү ашиг олж, хэрэглэгчдэд илүү ойртохын төлөө. Энэ нь ч хамгийн сэтгэл хөдөлгөм. Яг л ан хийж байгаа юм шиг. Та дэлгүүрийн урд асар удаан оочирлож зогсох тэвчээртэй байх ёстой. Ихэнх хүмүүс ямар нэг зүйл худалдаж авахыг хүсч л байгаа бол дэлгүүр нээгдэхээс ч өмнө ирж хүлээдэг. Тэгэхэд л жинхэнэ орж ийш тийшээ гүйж хүссэнээ авмаар тэсч ядсан, догдлон хүлээсэн мэдрэмж төрнө. Хувцас авахыг хүсвэл та хамгийн хүчтэй, хамгийн хурдан нь байх ёстой.

Энэ жил Balmain – ий гайхшруулах ээлж ирээд байна. Миний л харж байгаагаар нэлээд сонирхолтой коллекц гарах төлөвтэй байгаа. Энэхүү брэнд нь Кардашианыхны илүүд үздэг дээд зэрэглэлийн уран хатгамал чимэглэлээрээ алдартай. Мэдээж зөвхөн охидын хувьд л даа. Эрчүүдэд ч гэсэн гайхалтай зүйл байгаа нь тэдний алдртай одоо яг моодонд орж байгаа мотоциклын хүрэм, өмднүүд юм.

Гэсэн ч H&M – д нэг асуудал байсан нь Balmainы нэг хувцсанд асар их ажиллагаа ордог учраас харьцангуй үнэтэй брэндэд тооцогддог. Заримдаа үнийг “санал болгож буй үнэ” гэж нэрлэдэг нь хэт их үнэтэй гэдгийн арай зөөлрүүлсэн хэллэг юм. Гэхдээ л, 11 сарын 5 – наас H&M – ийн дэлгүүрүүдэд шинэ коллекц нь худалдаанд гарахаар болсон тул тэр асуудлаа ямар нэг аргаар шийдсэн гэсэн үг.
Тэгэхээр ноёд оо, нэрийн хуудас болсон хүрэм, өмд, цамц, ногоон хүрэмнийх нь төлөө хундага өргөцгөөе.
Орчуулсан Н. Буяндэлгэр
Comments