ӨВЛИЙН АМРАЛТААРАА ОЧИЖ АМРАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗРУУД. 2-Р ХЭСЭГ
- K. Sorochynska
- Oct 18, 2015
- 2 min read
Зарим хүмүүсийн хувьд өвлийн амралтаараа далайн эрэг явах дуртай байдаг ч, заримынх нь хувьд цасгүй зул сар ямар ч утгагүй байдаг. Тэр нь ч бас зөв, яагаад гэвэл цасаар хучигдсан өвөл үлгэр шиг л санагддаг билээ. Цасанд дурлагчиддаа зориулж OES сэтгүүл өвлийн амралтаа өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газруудын талаар танилцуулахаар бэлдлээ.
1. Finland

Helsinki
Магадгүй танд энэ газарт хүүхдүүд л очвол зохино гэж бодож байж магад. Гэхдээ тийм алдаа гаргахгүй байхыг хүсье. Финлянд бол олон сайхан хийх зүйлс, амтат хоолтой гайхалтай улс юм. Та энд хүүхэд насныхаа эрч хүчийг эргэн мэдэрч, тав тухтай амралтай өнгөрүүлж чадна.



2. Switzerland

Alps, Switzerland.
Нам тайван чимээгүй орчинд амрахыг хүсвэл машин түрээслэн Montreux - Zurich хүртэлх бүх л үзэсгэлэнтэй газруудаар зочлоорой. Мэдээж Женевийг мартаж болохгүй. Энэ боломжийг ашиглан бугуйн цагны цуглуулгаа шинэчлэн, дэлхийн хамгийн амттай бяслагийг амсаад үзээрэй.


Survetta House Switzerland

Montreux Christmas Market

Zurich winter


3. Italy

Winter in Florence
Энд төгс амралтыг бүрдүүлэх бүх зүйлс байгаа: Цанаар гулгах, тансаг зочид буудалд SPA – д орж амрах, амтлаг хоолтой ресторанууд бас тоолж барамгүй олон дэлгүүрүүд. “Надад Италийг өгвөл чи бүх л ертөнцийг авч болно” гэдэг алдартай үг энд хамгийн зохицно.

Milan Cathedral

4. Iceland

Орчлонгоос тасарч ганцаараа амрах хамгийн тохиромжтй газар. Та ирээд анхны харцаар л энэ газарт дурлана. Эндэхийн агаар нь хүртэл дахин төрсөн юм шиг санагдуулам цэвэр. Та Iceland – д нэг ирвэл дараа заавал дахин очно гэдэгт бид итгэлтэй байна.

Blue Lagoon, Iceland.

5. Austria

Асар олон тооны хот, тосгод, соёлын өв дурсгалтай Австри улс бидний жагсаалтыг тэргүүлэх нь ойлгомжтой билээ. Эндэхийн тоо томшгүй музей, галлерейнүүд болон дуурийн театруудаар (мэдээж учир нь Вена хот шүү дээ) зочилж хөгжилдөхийнхөө хажуугаар мэдлэгээ тэлээрэй. Бас café Mozart орж бүтэн жилийнхээ strudel – ний хэрэгцээг хангахаа мартав аа.

Innsburg, Austria


Comments