ЭРЧҮҮДИЙН, ЯДАЖ НЭГ УДАА ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ МОДЕРН АРТ МУЗЕЙНУУД
- K. Sorochynska
- Oct 18, 2015
- 1 min read
Сүүлийн хэдэн жилд дэлхий даяар урлаг сонирхогчдын дунд Модерн арт маш алдартай болж эхэлсэн. Олон олон үзвэрийн газрууд нээгдэж, олон уран бүтээлчид төрсөөр байна. Гэхдээ хүн бүрийн мэдлэгийн хүрээгээ тэлэх чухал музейнуудыг бид онцоллоо.

MoMA New York City
1. MoMA New York
Үгээр тайлбарлах ямар ч шаардлагагүй. Энди Уархолын хамгийн шилдэг бүтээлүүдээс гадна олон алдартай уран бүтээлчдийн үзмэрүүдийг эндээс сонирхох боломжтой.

Modern Art Museum Of Nice, France
2. MoMA in Nice
Côte d'Azur – ын хамгийн шилдэг орчин үеийн музей. Гэсэн ч эндэхийн харагдах орчин нь Nice – дээ л хамгийн сайхан нь.

Centre Pompidou, Paris, France
3. Centre Pompidou
Энэ гайхалтай футуристик барилга дотор маш олон сонирхолтой үзмэрүүд байдаг. Хэрвээ мэдээллээс нь хоцрохгүй байвал, та аз таарч Koons Puppy – г ч үзэж болох юм.

Tate London
4. Tate London
Ядаж л Rotchko – г үзэх гэж зочлоорой. Бас энд LFW байдаг.
Comments