top of page
Search

ДОМОГТ ASTON MARTIN DB5 – ААС DB10

  • Enerel Opanasenko
  • Oct 18, 2015
  • 2 min read

Aston Martin DB5

“Aston Martin DB5” Тусгай эффектийн төрлөөр Оскарын шагнал хүртсэн мэргэжилтэн John Stears –ийн ачаар дэлхийн хамгийн алдартай машин болсон. Jonh Stears Тэр мөнгөлөг саарал DB5 – ийг 1964 оны Goldfinger–д Жеймс Бондод унуулсан юм. Ian Fleming зохиолдоо Бонд DB III – ийг унаж байгаагаар дүрсэлсэн ч кино хийгдэж байх явцад хамгийн сүүлийн үеийн загвар нь Aston Martin DB5 байсан юм.

DB5 нь Жеймс Бондын Goldfinger (1964), Thunderball, Goldeneye (1995), Tomorrow Never Dies (1997), The World Is Not Enought (1999), Casino Royale (2006), Skyfall (2012) зэрэг ангиудад ашиглагдсан.

Aston Martin DB5 машины товч үзүүлэлтүүд:

  • Мотор: 3,995 cc (243.8 cu in) Inline-6

  • Хүчин чадал: 282 bhp (210 kW) 5,500 rpm (210) Net HP

  • Эргэлтийн хүч: 288 lb·ft (390 N·m) 3,850 rpm

  • Жин: 1,502 kg (3,311 lb)

  • Дээд хурд: 143 mph (230 km/h)

0–60 mph (97 km/h) хурд авах хугацаа: 8 секунд

Aston Martin DB10

Жеймс Бондын шинэ анги Spectre нээлтээ хийх дөхсөнтэй холбогдуулан тус киноны найруулагч, продюсер Sam Mendes болон Barbara Broccoli нар шинэ Aston Martin DB10 – ийг танилцууллаа.

DB10 – ийн загварыг Aston Martin – ий ахлах зохион бүтээгч Marek Reichman киноны найруулагч Mendes болон түүний багийнхантай хамтран гаргасан. Тус машиныг кинонд зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд Гейдон дах Aston Martin – ий загвар, инженерийн багийнхан ердөө 10 машиныг гар аргаар угсран бүтээх юм.

Aston Martin – “DB10 ирээдүйн Aston Martin – ий загварын чиг хандлагын дүр төрх болсон” гэж мэдэгдсэн. 2014 оны 12 сарын байдлаар Aston Martin тус машины техникийн үзүүлэлтүүдээс цухас дурьдсан бөгөөд тэдний V8 мотортой бусад машинууд дээр хэрэглэгддэг 6 – хурд дамжуулах хэсэгтэй байна гэдгийг мэдэгдсэн. DB10 – ын явах эд анги нь V8 Vantage – ын VH Platform – ын сайжруулсан хувилбар байна. Гэхдээ DB10 – ын тэнхлэг хоорондын зай нь илүү урт бөгөөд өргөнөөрөө One–77–той тэнцэнэ. Хөдөлгүүр нь AMG – ын 5.5 литрийн V8 biturbo эсвэл 6 литрийн biturbo – той байна.

Орчуулсан Н. Буяндэлгэр

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page