top of page
Search

ХАМГИЙН АЛДАРТАЙ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ДАРВУУЛТ ЗАВИНЫ КЛУБУУД.

  • Karina Sorochynska
  • Oct 15, 2015
  • 2 min read

Yacht club de Monaco

Канн д болж буй Дарвуулт завины фестивалийг тохиолдуулан энэ салбарын талаарх мэдлэгээ өргөжүүлэх цаг иржээ. Гэсэн ч дарвуулт завь авна гэдэг нэг хэрэг, харин нэр хүндтэй клубын гишүүн болно гэдэг хамгийн чухал зүйл юм. O.E.S сэтгүүл дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй 3 клубыг танилцуулж байна. Бас битгий мартаарай – хувцаслах дүрэм хамгийн чухал шүү.

  1. Yacht Club de Monaco (YCM)

Товчхондоо: Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн тансаг газар байрладаг, Европчуудын мөрөөдөл болсон клуб. 1953 онд Монакогийн хунтайж 3-р Рейньер үүсгэн байгуулсан, 1200 гишүүнтэй. Гишүүнчлэл: таны нэрийг клубын 2 гишүүн санал болгох бөгөөд, дараа нь Хунтайж Алберт харгалзан үзнэ. Уух зүйл: Водка (маш ихийг). Хувцаслах журам: Маш хатуу. Өглөөд халаасгүй, клубын эмблемтэй хар хөх өнгийн хүрэм, цайвар цэнхэр цамц, цагаан өмд өмсөх ёстой. Оффицеруудад л алтлаг болон мөнгөлөг товчыг зөвшөөрдөг.

Зургийн тайлбар: Хунтайж Чарльз болон Гүнж Шарлин нар клубын шинэ байрны нээлтэн дээр.

2. New York Yacht Club (NYYC).

Товчхондоо: Клубын гол гишүүд бол Vanderbilts болон Rockefeller – ийнхэн. Гишүүнчлэл: одоо байгаа гишүүд таныг урих ёстой. Хамгийн гоё нь та заавал дарвуулт завь худалдаж авах шаардлагагүй. Гэхдээ далайд аялж байсан туршлагатай байх ёстой. Уух зүйл: Мартин болон мөстэй Жин Хувцаслах дүрэм: Пиджак зангиа хоёрыг халуун өдөр ч заавал өмсөж зүүнэ. Бас тийм ээ, энэ бол монограмаа авчрахад гайхалтай газар шүү.

Guest room of the New York Yacht Club.

3. Royal Yacht Squadron (RYS).

Товчхондоо: энэ бол хамгийн дээд зэрэглэлийн клуб. Энд язгууртнууд олон байдгаас гадна жил бүрийн Cowes Week – ээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гишүүдийн тоо: 475 Гишүүнчлэл: хэн нэгэн таны нэрийг санал болгон дарвуулт завинд маш их сонирхолтойг харуулах ёстой. Гэхдээ л гишүүдийнх нь тооноос харахад элсэхэд амаргүй нь илт байна. уух зүйлс: Moet & Chandon Хувцаслах дүрэм: Улаан өмд.

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page