top of page
Search

ӨНГӨНҮҮД...

  • Enerel Opanasenko
  • Oct 14, 2015
  • 2 min read

Гудамжны загварыг тодорхойлогчид өнгийг төгс хослуулж чаддаг. Өөр өөр хээ, зураг, өнгөнүүдийг загварын долоо хоногуудаар дахин дахин хольж, гаргаж ирсээр байдаг.

Харин хэрхэн хослуулах вэ гэдэг нэлээн хэцүү. Өнгөнүүдээ зөв сонгож чадсан ч хослуулах дээр асуудал үүсч магад. Ингээд бид “Pitti Uomo” – ийн чөлөөт загварын одууд болон манай захирал Энэрэл Опанасенко-гоос авсан, өнгөө хэрхэн зөв хослуулах талаарх 3 гол зөвөлгөөг бэлдлээ.

  • Цулгай өмд + өнгөлөг пиджак

Ингэж өмсөх нь гайхалтай, бас мэдрэмжтэй харагдуулдаг. Ямар ч өнгийг хүссэнээрээ хослуулсан ч цэвэрхэн харагддаг.

Хэрэгтэй зүйлс:

  • Хар эсвэл цагаан өмд

  • Содон харагдуулах пиджак болон чимэглэл, энэ тохиолдолд чимэглэл маш чухал. Зангиа, хослолтойгоо тохирох өнгийн энгэрийн алчуур сонгох нь зүйтэй.

  • Цагаан юм уу хүрэмнээсээ илүү цайвар өнгийн цамц

Ерөнхий дүр төрх.

​Энд ямар нэг хэцүү зүйл байхгүй. Тэгээд ч хүрэн улаан, ягаан, шоколадан бор, ногоон болон саарал өнгөнүүд хүч түрэн орж ирж байгаа энэ үед өнгө хослуулах дасгал сургуулилт хийх илүү амархан болсон.

Хэрэгтэй зүйлс:

  • Хослол юм уу энгийн пиджак. Адилхан өнгийн өмд өмсөх хэрэггүй бөгөөд хэрэв цайвар өнгийн пиджактай бол цагаан өмд, өр өнгө бол хар өмд сонгоорой.

  • Тохирсон цамц

Өнгө хослуулахад цамц хамгийн гол үүрэгтэй. Цайвар судалтай цамц сонгохгүй байхыг хүсье, яагаад гэвэл тэр цамцны үе ард хоцорсон. Харин цулгай цамц цэвэрхэн, тансаг харагдуулдаг.

  • Аксессуар

Бид зангиа болон энгэрийн алчуурны талаар дурьдсан. Түүнээс гадна чухал зүйлс бол цаг болон гутал. Соёлтой бүсгүйчүүд эрчүүдийн цаг гутлыг эхлээд анзаардгийг санаарай. Учир нь эдгээр нь эрчүүдийг илтгэх хамгийн гол зүйлс юм. Ялангуяа гуталны өнгө загварыг сонгох нэлээн ярвигтай ажил. Гуталны талаарх зөвөлгөө гэвэл:

  • Хөх өнгийн хослол + бор/ хүрэн оксфорд эсвэл brogue

  • Гэгээлэг өнгийн хослол + мөн цайвар биш tassel loafers гайхалтай харагддаг.

  • Хэтэрхий олон өнгө хослуулж болохгүй. Аксессуаруудын өнгө нь ижил байх хэрэгтэй.

Илүү олон зөвөлгөө мэдээллийг авахыг хүсвэл манай хамтран ажиллагч түнш @premiertailor – ийн инстаграм хуудсаар зочилно уу.

 
 
 

Comentários


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page