УЛБАР ШАР ХАЙРЦГИЙГ ДАХИН НЭГ ЗАДЛАХАД
- K. Sorochynska
- Oct 14, 2015
- 1 min read
Apple – ийнхан Apple Watch – аа анх зарлахад бид “Технологи загвар хоёрын төгс шийдэл” гэж бодож байлаа.

Саяхан, Apple Hermes – тэй хамтран шинэчилсэн Apple Watch – аа худалдаанд гаргасан нь бидний бодлыг дахин нэг баталсан юм.

2015 онд Apple Watch анх гарахдаа олон төрлийн загвар, өнгөний сонголттой байсан нь амьдралын бүх л хэв маягт зохицож байсан билээ. Хэрэв та спортлог бол резинэн оосор танд яг тохирно. Хэрэв та “tres moderne” бол ширүүн, хар оосортой нь илүү дээр. Харин бизнесийн уулзалт, эсвэл найз бүсгүйдээ бэлэг барих гэж байгаа бол алтлаг коллекц нь төгс сонголт болно.

Найз бүсгүй гэснээс, Apple – ийнхан тэр асуудлыг шийдэх арга замыг аль хэдийн олчихсон. Шинэхэн Hermes Apple Watch хайртай хүнийг чинь (эсвэл таныг) баярлуулах нь дамжиггүй. Алдартай шар хайрцгийг дахин нэг задална гэдэг, түүнээс илүү дээр юу байх вэ дээ?

Орчуулсан Н. Буяндэлгэр
Comments