top of page
Search

ПРАДА МИЛАНД ШИНЭ КАФЕ НЭЭЛЭЭ

  • K. Sorochynska
  • Oct 14, 2015
  • 1 min read

Ойрын үед дэлхийн алдартай брэндүүд өөрсдийн зочид буудал, бар, ресторануудаа нээх нь энгийн үзэгдэл болсон. Gucci болон Armani – ийн кафенууд гайхалтай олон төрлийн кофе болон гоёмсог амттануудаараа алдартай. Харин энэ удаа өөр нэгэн Итали брэндийн ээлж иржээ.

Прада Миланы төвд шинэ кафегаа нээлээ. Дотоод засал чимэглэлээс нь харахад үнэхээр тансаг, зочдынхоо дунд нэр хүнд өндөртэй болох нь дамжиггүй.

Энд нэг орж ирсэн бол гармааргүй, эсвэл бүр дахин дахин ирээд л баймаар газар болж чадсан байна.​

Pasticceria Marchesi – тэй төстэй хэв маягтай энэ кафе нь олон төрлийн жигнэмэг, шоколадтай трюфель, болон кремлэг бялуугаар үйлчилнэ. Өдрийн хоолны цагаараа энд тухлан сууж шинэхэн кофе ууж дөнгөж жигнэсэн амттануудаар өөрийгөө дайлаарай. Мөн ногоон өнгийн тавилга, хананы цаас нь танд ажлын эрч хүч бэлэглэх болно.

Энэ намар Миланыг зорих бас нэгэн шалтгаан гарч ирлээ.

Орчуулсан Н. Буяндэлгэр

 
 
 

Komentar


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page