Загварын Нийслэл Хотүүдийн Нэг Флоренц.
- K. Sorochynska
- Oct 14, 2015
- 1 min read

Саяхан “Vogue” сэтгүүл Флоренц хотыг загварын тав дах том нийслэл гэж тодруулсан. Олон тооны “Pitti Uomo” болон 4 сарын “The Conde Nast International Luxury Conference” зохиогдсоны дараа түүнд гайхах хэрэггүй биз дээ?
Флоренц дэх загварын ертөнц хөгжихөд “Pitti Uomo” маш том нөлөө үзүүлсэн. Vogue сэтгүүлийн олон улсын редактор Suzy Menkes “Pitti Imagine” – ий СЕО Rafaello Napoleone – ийг Флоренц загварын ертөнц дэх асар том зах зээл болж чадахыг анзаарсан гэж дурьдсан юм. Учир нь бусад загварын нийслэлүүд загварын тайзан дээр л гол анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Флоренц хот мөн Африк болон Өмнөд Солонгосоос олон тооны чадварлаг загвар зохион бүтээгчдийг авчирсан.

Photos from Pitti 2015
Гэсэн ч миний бодлоор Флоренц хот гар хийцийн тансаг эдлэлүүдээрээ хамгийн алдартай. Энэ бол Emilio Pucci, Roberto Cavalli, Gucci, Ermano Scervino, болон Salvatore Ferragamo гэх мэт алдартай брэндүүдийн төрөлх хот гэхээсээ илүү дээд зэрэглэлийн савхин эдлэлийн нийслэл хот билээ. Үүний илрэл нь савхин эдлэлийн Scuola del Cuoio гэх сургууль юм. Хүчирхэг брэндүүд болох Gucci, Fendi ба Prada нараас харахад тэдний ихэнх орлого нь аксессуар болон гуталны борлуулалтаас орж ирдэг. Тэд Италийн хамгийн шилдэг гар урлалынхантай хамтарч хүссэн ашгаа олж чаддаг юм.

Photos from Pitti 2015
Гэсэн ч бас нөгөө талд нь нэг асуудал бий. Итали дах бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн илүү хямд ажиллах хүчтэй орнууд ихээр нэмэгдснээс болж олон олон тансаг зэрэглэлийн брэндүүд үйлдвэрийн аргаар бүтээгдэхүүнээ хийдэг болсон. Үүнийг дагаад өндөр үнэтэй ч, үнэ цэнэ, тансаг, өвөрмөц байдал нь буурч байна гэсэн үг юм.

Photos from Pitti 2015

Photos from Pitti 2015

Photos from Pitti 2015
Орчуулсан Н. Буяндэлгэр
Comments