ЛОНДОНГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГУДАМЖНУУД
- Enerel Opanasenko
- Oct 13, 2015
- 1 min read
Эрчүүд бүр өөрсдийн гэсэн хүсэл амбицтай. Тэрний нэг нь ямар ч эргэлзээгүйгээр Лондонд үл хөдлөх хөрөнгөтэй болох байх. Гэхдээ ганц асуулт нь, яг аль хэсгийг нь сонгох вэ? O.E.S сэтгүүл танд Лондонгийн хамгийн үнэтэй гудамжнуудыг танилцуулж байна.
1. KENSINGTON PALACE GARDENS, W8

Их Британийн хамгийн үнэтэй гудамж юугаараа бусдаас ялгаатай гэж? Нэгдүгээрт, энэ хэсэг нь элчин сайдын яамнууд байрладаг бөгөөд тусгай хамгаалалтанд байдаг гудамж юм. Бас байршил нь Hyde Park болон нэрнээс нь харвал Kensington - ий ордонтой ойрхон. Дундаж хаус нь 100 сая паундаас эхэлдэг ч, Роман Абрамовичийн хөрш болох боломж байхад яагаад үгүй гэж?
2. GROSVENOR CRESCENT, W1

GROSVENOR CRESCENT бол ямар ч эргэлзээгүйгээр Лондонгийн xамгийн үзэсгэлэнтэй гудамж. Түүний гайхалтай байршлаас Buckinghem – ийн ордныг тодхон харж болно.
3. EATON SQUARE, SW2

GROSVENOR CRESCENT – ийн хажууд байдаг энэхүү гудамжинд дундаж байр болон хаус нь 17 сая паундаас 70 сая паунд хүртэл үнэтэй байдаг.
4. PARK PLACE VILLAS, W2

Дундаж үнэ нь 10 сая паунд ч гэсэн, ногоон моддоор хүрээлэгдсэн нь хотын захад амьдарч буй сэтгэгдэл төрүүлнэ. Хотын, битүү завгүй амьдралаас жаахан ч гэсэн амрахад яагаад үгүй гэж?
5. THE BOLTONS, SW10

Эцэст нь танилцуулах хамгийн үнэтэй гудамж бол Chelsea болон Kensington – ий яг голд байрлах The Boltons. Энд Лондонгийн хамгийн том хувийн орон сууцнууд байдаг. нэг хаусны дундаж үнэ 30 сая паунд бөгөөд үүгээрээ Лондонгийн хамгийн үнэтэй гудамжнуудын нэгд зүй ёсоор тооцогдоно.
Comments