top of page
Search

ӨВЛИЙН АМРАЛТААРАА ОЧИЖ АМРАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗРУУД. 1- Р ХЭСЭГ

  • Karina Sorochynska
  • Oct 12, 2015
  • 1 min read

Le Meridien Bora Bora

Дөнгөж 10 – р сар ч гэсэн өвөл болон Зул сарынхаа аяллын төлөвлөгөөг гаргаж эхлэх цаг болжээ. Наранд амрах уу цасанд амрах уу гэдэг таны сонголт. Гэсэн ч O.E.S сэтгүүл амрахад тохиромжтой хамгийн шилдэг 5 газрыг танилцуулж байна.

1. Өмнөд Африк

Сафари, Викториа хүрхрээ, Кейп Таун... Oчиж үзэх бүх л газар тэнд байна. Дээрээс нь тэнд үргэлж поло тэмцээн болон гольфийн курс явагддаг. Тоглолтынхоо дараа өдрийн хоолондоо өндөгтэй Бенедикт идэнгээ амарч, эсвэл Сафарийн зэрлэг байгалийг очиж сонирхоорой.

South African Safari

Victoria waterfall sundown.

Capetown.

2. Ко Самуй

Хөгжилдөнгөө амарч толгойгоо сэргээх хамгийн төгс газар. Tансаг усан сан болон хажуухандаа зэрлэг байгалийн парктай бөгөөд Тай массаж хийлгэн 2016 оноо эрч хүчээр дүүрэн угтах боломжтой.

Koh Samui Beach

3. Бора Бора

Ажлаа эхлэхээс өмнө тархиа сэргээн, ганцаархнаа амрахыг хүсч байна уу? Хувийн бунгало-д амарч, далайд сэлэн, шинэхэн жимс захиалж идэнгээ SPA-д амраарай.

Beach resort Bora Bora

French Polynesia Bora Bora

4. Бүгд Найрамдах Доминикан Улс

Энэ бол хөгжилдөх дуртай залуусын очих ёстой газар. Цагаан элстэй далайн эрэг, кокос болон давалгаан чимээ. Үүнээс дээр гэж юу байхав дээ? Дарвуулт завь хөлслөн Карибын тэнгисээр ч аялах боломжтой. Санаснаас, Анжелина Жолигийн зуслангийн байр тэнд байдаг юм шүү...

Dominican Republic Beaches

Dominican Republic Sunset

5. Бали

Bedagul

Бороо орсон ч Балид үзэсгэлэнтэй хэвээр байдаг. Элсэрхэг далайн эрэг, цэнгэг ус, шинэхэн кокос, хан боргоцой... Гайхалтай амрахад энэ бүхнээс өөр юу хэрэгтэй билээ? Тэндэхийн хамгийн тансаг зочид буудлуудын нэг “W retreat and Spa” – д ирж амраарай. Таныг шинэ оноо эрч хүчтэй эхлэхэд туслах олон тооны усан сан, эрүүл зоогоор үйлчлэх ресторанууд энд бий.

Bali Beaches

Diving

Үргэлжлэлийг 2 – р хэсгээс...

Орчуулсан Н. Буяндэлгэр​

 
 
 

Comentarios


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page