TESLA P85D – ИЙГ ГҮЙЦЭХГҮЙ 5 СУПЕР АВТОМАШИН
- Enerel Opanasenko
- Oct 6, 2015
- 1 min read

Tesla Model S P85D.
Ихэнх хүмүүс TESLA MODDEL S P85D – ийн талаар дуулаагүй байх. Энэ бол 3.2 секундэд 0 – 60mph хүртэл хурдлах хүчин чадалтай 4 хаалгатай суудлын тэрэг юм. Тэгтэл саяхан Тесла моторсын үүсгэн байгуулагч Элон Маск “Ludicrous speed” нэртэй шинэ технологио танилцуулсан бөгөөд одоогийн TESLA P85D model нь 2.8 секундэд 60mph хүрдэг болжээ. Гайхалтай биш гэж үү?
Элон Маскын зорилго нь Mclaren F1 – ийн хэмжээнд хүрэх хурдтай машин бүтээх байсан бөгөөд тэр зорилгоо биелүүлж чадлаа. 2.8 секундэд 60mph хүрснээрээ TESLA P85D галзуу хулганатай зүйрлэгдэж болохоор болжээ.
Түүнээс гадна Тесла моторс бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэдэг бөгөөд тухайн салбартай хамгийн амжилттай яваа компани юм. Ludicrous – ийг танилцуулснаар тэдний үзүүлэлт улам сайжирсаар байгаа бөгөөд шинэ загварын машин нь ард урдаа хоёр мотортой, хөдөлгүүрийн хүчин чадал нь 762 морины хүчин чадалтай болсон. Одоо бид дахин нэг шинэ загвар болох Tesla Model X – ийг чих тавин хүлээж байна.
CHEVROLET CORVETTE Z06

Товч үзүүлэлт: 0-62MPH: 3.5 секунд Дээд хурд, MPH: 202 Мотор: V8 Хүчин чадал, BHP: 650
FERRARI F12 BERLINETTA

Товч үзүүлэлт: 0-62MPH: 3.1 секунд Дээд хурд, MPH: 227 Мотор: V12 Хүчин чадал, BHP: 730
KOENIGSEGG AGERA

Товч үзүүлэлт: 0-62MPH: 3 секунд Дээд хурд, MPH: 270 Мотор: V8 Хүчин чадал, BHP: 960
LAMBORGHINI HURACÁN LP 610-4

Товч үзүүлэлт: 0-62MPH: 3.2 секунд Дээд хурд, MPH: 202 Мотор: V10 Хүчин чадал, BHP: 602
MCLAREN 650S

Товч үзүүлэлт: 0-62MPH: 3 секунд Дээд хурд, MPH: 204 Мотор: V8 Хүчин чадал, BHP: 641
Comentarios