top of page

007-ИЙН ЦАГНУУД

  • K. Sorochynska
  • Oct 6, 2015
  • 1 min read

Vesper Lynd: Rolex?

James Bond: Omega.

Vesper Lynd: Beautiful.

Spectre нээлтээ хийх дөхсөнтэй холбогдуулан өдөр тутмын амьдралдаа Жеймс бондын стилийг оруулж ирэх цаг боллоо. Бидний зөвөлгөөг уншсныхаа дараа та 007 – ын цагны талаар төгс мэдлэгтэй болно гэж бид найдаж байна.

Дэлхийн хамгийн алдартай тагнуулчын амьдрал зөвхөн аллага, даалгаврууд биш. Энд мөн загварлаг машин, гоёлын хослол, Dom Perignon’s, сайхан бүсгүйчүүд болон бугуйн цагнуудыг ч харуулдаг. Тансаг бугуйн цаггүйгээр Жеймс Бонд, Жеймс Бонд биш. Хамгийн сүүлийн үеийн Астон Мартин болон буунууд дээр нь бугуйн цаг ч нэмэгдэх нь мэдээж. Харин Бонд эмэгтэйчүүдийг бээлий шиг сольдог ч (түүний хувьд бол машин), өөрийн бугуйн цагандаа нэлээд үнэнч ханддаг.

Даниел Крейг Бондын дүрд дөрөв дэх удаагаа тоглохдоо мэдээж Омега цагийг сонгосон нь тус цагны сурталчилгаа дэлхий даяар мэдэгдэхүйц нэмэгдсэнээс харагдаж байна. Омега нь Жеймс Бондын фэнүүд дунд алдартай бөгөөд, боломжийн үнээр нэр төрийн баталгаа болж чаддаг.

Гэхдээ Бондын эхэн үеийн сонголт Ролекс байсан. Бондын жүжигчид өөрчлөгдсөөр ирсэн ч сонголт нь нэлээд удаан Ролекс хэвээрээ байсан. Тэрийг нь хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй. Классик, уламжлалт, бас тансаг гээд ямар ч үгээр дүрсэлж болох цаг учраас тэр.

Мэдээж сонголт нь таны гарт байна. Та ямар Жеймс болмоор байна? Сонгодог бас жаахан хуучинсаг уу эсвэл орчин үеийн илүү дэвшилтэт үү?

 
 
 

Comments


 
 
 
 
 
 
 
 
 
   
 
   ADS FOR YOU
        FOLLOW        O.E.S MAGAZINE
  • Facebook B&W
  • Instagram B&W
 RECENT POSTS: 
Check back soon
Once posts are published, you’ll see them here.

Stay Updated

Congrats! You’re subscribed

  • Facebook B&W
  • Twitter B&W
  • Instagram B&W

STAY CONNECTED

© 2015 SERJ INTERNATIONAL LLC - Serj Exclusive House, Tokyo Street, 1-khoroo, BZD, Ulaanbaatar, Mongolia.

bottom of page